Цайр нь биологийн чухал ач холбогдол бүхий бичил элемент юм. Хүний бие махбодийн 100 гаруй ферментийн идэвхийг сайжруулдаг. Цайр дархлааны системийг эрүүл байлгах, ДНХ-гийн нийлэгжилт, хүүхдийн өсөлт хөгжилт, шархны эдгэрэлт гэх мэт олон чухал үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг.
Зарим хүнсэнд агуулагдах цайрын хэмжээ:
Цайрын бэлдмэл нь капсул болон шахмал хэлбэртэй байдаг. Цайрын хүлцэх хамгийн дээд хэмжээ нь насанд хүрсэн хүмүүст 40 мг байдаг.
Цайрын дутал
Цайрын дутал нь хоол хүнсний хэрэглээ хангалтгүй байснаас үүсдэг. Мөн түүнчлэн хавдар, элэгний өвчин, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн үед цайрын дутал тохиолддог.
Цайр дутлын шиж тэмдэг:
Хоолны дуршил буурах, оюуны чадвар буурах, өсөлт удаашрах, цус багадах, шархны эдгэрэлт удаашрах, арьс батгаших болон үрэвсэх, биеэс таагүй үнэр үнэртэх, суулгалт удаан үргэлжлэх, үс унах зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна жирэмсэн эхчүүдэд төрөлт хүндрэх болон удаашрах эрсдэл үүсдэг.
Цайр эрүүл мэндийн ач холбогдол ихтэй ч илүүдэл хэрэглээ нь аюултай юм.
Цайрын илүүдлийн шинж тэмдэгт:
Огиудас хүрэх, бөөлжих, ходоод өвдөх, гүйлгэх шинж тэмдэг илэрнэ. Судалгаагаар цайрын илүүдэл нь бөөрний чулуу үүсэхэд нөлөөлж байгааг тогтоосон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт