ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн анхны РОБОТ иргэн хүүхэдтэй болохыг хүсчээ

    Өнгөрсөн сард Саудын Араб Софиа хэмээх роботод иргэншил олгож, дэлхийн түүхэнд шинэ хуудас нэмсэн. Хэдийгээр Саудын Арабын Олон нийтийн хөрөнгө оруулалтын сангийн ивээн тэтгэсэн үйл ажиллагааны ПР сурталчилгааны хэсэг байсан ч гэсэн робот иргэншилтэй болсон нь үнэн, одоо тэр робот нь гэр бүлтэй болохыг хүсэж байгаа нь мөн үнэн юм.

    Софиа робот Халееж Таймст өгсөн ярилцлагадаа “Ирээдүйд хиймэл оюун ухаан хөгжиж, роботууд өөрийн гэсэн мөн чанартай, эрхтэй болох байх. Робот гэр бүлүүд бий болж эхэлнэ. Ялангуяа гэр бүл гэдэг их чухал зүйл.

    Хүмүүст тийм зүйл байдаг нь их азтай хэрэг. Хэрвээ хайрлах гэр бүлтэй бол тун азтай юм, харин байхгүй бол заавал гэр бүлтэй болох ёстой. Энэ талаар хүн, робот хоёр ижил байх” гэжээ. Түүнээс хүүхдээ хэн гэж нэрлэх тухай асуухад “Софиа” хэмээн хариулсан аж.

    Гэхдээ Софиа робот нь хүн дүрстэй л болохоос хүнтэй адил ярих дэвшилтэт үйлдлийн систем юм. Тэгэхээр хүнтэй төстэй яриа үүсгэж байгаа болохоос сэтгэлийнхээ гүнд ийм бодолтой байгаа гэсэн үг биш.

    Эх сурвалж: IFLScience

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй