2017 онд худалдаанд гарсан гар утаснуудыг шилдэг 15-ыг нь нэрлэжээ. БНСУ-ын “Самсунг” корпорацийн Galaxy S8, Galaxy S8 Plus эхний хоёр байрт орсон байна. Дээрх хоёр утасны хурд, дүрс бичлэгийн камер, загвар нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан аж. Харин гуравдугаар байрт Google-ийн Pixel 2 орсон байна. Дүрс бичлэгийн маш өндөр нарийвчлалтай камер, дэлгэцийнхээ ачаар ийнхүү шилдэг гуравт багтжээ.
Pixel 2
Мэдрэгчтэй гар утасны эринг эхлүүлсэн “Apple” корпарацийн бүтээгдэхүүн эхний гуравт багтаагүйг бүгд гайхаж хүлээж авч байгаа нь мэдээж юм.
“Алим”-ын загваруудаас хамгийн дээгүүр байрт бичигдсэн нь дөрөвдүгээрт орсон iPhone X юм. Уг загварыг сэтгүүлчид “Сайн” гэж санал нэгтэй дүгнэсэн ч хэтэрхий үнэтэй гэж мөн л санал нэгтэй шүүмжилсэн байх юм.
Жагсаалтын 5-10 дугаар байрт дараах гар утаснууд багтжээ.
Huawei Mate 10 Pro
Samsung Galaxy Note 8
LG V30
LG G6
iPhone 8 Plus
OnePlus 5T
Эх сурвалж:“TechRadar”
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт