“Time” сэтгүүл 2017 оны хамгийн шилдэг видео тоглоомын жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтын нэгдүгээрт Японы Нинтендо компанийн зохион бүтээсэн “Зэлдагийн домог буюу зэрлэг байгалийн араншин” тоглоом нэрлэгдсэн байна. Анх 2013 онд олон нийтэд танилцуулж байсан бол 2017 оны 3 дугаар сарын 3-наас эхэлж зах зээлд худалдаалагдаж эхэлсэн юм. Үүний дараагаар тухайн оны гуравдугаар сарын сүүлээр дэлхийн бусад улс оронд борлуулалтаа хийж эхлүүлсэн байна.
Экшин, адал явдалт төрлийн уг тоглоомыг зөвхөн нэг гараар л тоглох боломжтой аж. 2016 онд шилдэг адал явдалт тоглоомын хэд хэдэн төрөлд шилдэг шагналыг хүртэж байсан энэ тоглоом 19.99 ам.долларын үнэтэй юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт