Манай улсад тасарсан эд эрхтний хэсгийг залгах мэс ажилбар төдийлөн хийдэггүй, хийсэн ч үр дүн муутай байжээ. Тиймээс Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилчдын чадавхижуулахаар гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмчийг Өвөр Монголын Үндэсний их сургуулийн харьяат эмнэлэгт мэргэжил дээшлүүлэн дагалдуулсан байна.
Эмч нар Өвөр Монголын Ши Зуан эмчтэй хамтарч мэс засал хийж, харилцан туршлага солилцож байгаа бөгөөд уг хагалгаа нь БНХАУ-д ойролцоогоор 10-15 орчим сая төгрөгийн ханштай байдаг бол ГССҮТ-д ард иргэддээ үнэгүй хийж үйлчилж байна.
Өвөр Монголын эмч 12 сарыг дуустал тус эмнэлэгт байх ба энэ хугацаандаа хагалгаа хийсэн өвчтөний биеийн байдал эдгэрэлтийг ажиглаж үр дүнг нь харах юм байна. Харин тасарсан эрхтний хэсгийг 6-аас 8 цагийн дотор 2-оос 4 градусын мөстэй саванд хадгалан эмнэлэг дээр авчирсан тохиолдолд мэс ажилбар хийх боломжтой байдаг аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт