ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хий ханиалгыг хэрхэн нам дарах вэ?

    Удахгүй ээж болох гэж байгаа ээжүүд, бага насны хүүхдүүд гээд хуурай ханиалгаад байгаа бүхий л насныхан үүнийг хийгээд уугаад үзээрэй

    Орц:

    • Жижиг ягаан сонгино 4-5ш /ягаан сонгино ааг ихтэй байдаг. Өөр сонгино байж болно/
    • Сармис 4-5 хумс /жижиг, том/
    • Зөгийн бал 100гр

    Хийх заавар:

    • Сонгино сармисаа арилгаж угаагаад, жижиглэн хэрчинэ.
    • Хэрчсэн сонгино сармисаа тагтай жижиг саванд хольж хийгээд дээрээс нь зөгийн балаа хийгээд хонуулна. Дарах хугацаа 8-12цаг байхад л хангалттай.
    • Дараа нь сонгино сармисаа шүүж хаяад зөгийн балан хандаа ялгаж авна.
    • Шүүж авсан хандаа тасалгааны хэмд хадгалаарай.

    Хэрэглэх заавар:

    • Хүүхдэд өдөрт 2-3удаа цайны халбагаар уулгана.
    • Том хүн өдөрт 3-4 удаа том халбагаар ууна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй