Хүйтэн сэрүүний улиралд бидний арьсанд тохиолддог хамгийн том асуудал бол хүйтний, утааны цочролоос үүдсэн хуурайшилт болон улайлт юм. Хүйтэн агаараас гэнэт дулаан байшинд орох үед температурын огцом ялгаа нь арьсанд цочрол өгдөг бөгөөд тасалгааны агаар нь халаалтаас үүдэж хэт хуурай байдаг учраас бидний арьс чийгээ алддаг. Тиймээс бид зөвхөн танд зориулан өвлийн улиралд арьсаа илүү зөөлөн, булбарай байлгахын тулд өдөр тутамдаа хэрэгжүүлэх боломжтой шилдэг 6 зөвлөмжийг хүргэж байна.
Өвлийн улирлын хатуу ширүүн цаг агаар, гэр доторх халаалтаас хамгаалах хамгийн эхний арга бол арьсаа сайтар чийгшүүлэх явдал юм. Ялангуяа хүйтний улиралд та арьсандаа илүү их чийгшил өгөх бүтээгдэхүүнийг сонгох нь чухал.
Цэвэрлэгээ гэдэг бол арьсаа эрүүл толигор хэвээр хадгалах хамгийн эхний үндэслэл болдог. Тэгвэл та хүйтэн температурт хатуу ширүүн нүүр цэвэрлэгчээс татгалзан, нүүрний саван, нүүр цэвэрлэгч шингэнийг сонгохдоо чийгшүүлэгч бүтэц өндөртэйг нь сонгох нь чухал.
Шөнийн цагаар хүний бие чийгшлээ хурдан шингээдэг тул орой унтахдаа нүүрэндээ чийгшүүлэгч эмульс түрхэж, түүнчлэн гар, хөмсөг, хөл, өвдөг зэрэг нимгэн арьстай хэсгүүддээ тос түрхэж унтаж байгаарай.
Мэдээжийн хэрэг халуун устай ваннд орох нь хүйтэнд гадуур даарч явсны дараах хамгийн сайхан сонголтуудын нэг байдаг. Гэтэл халуун ус нь арьсыг чийгшүүлэхэд зориулагдсан хүний биеийн байгалийн тосыг үгүй хийдгийг та мэдэх үү. Тиймээс та усанд хэвтэх, шүршүүрт орохдоо халуун уснаас аль болох татгалзаж, арьсаа чийгшүүлэхээ бас битгий мартаарай.
Та арьсаа 7 хоногт 1-2 удаа тогтмол гуужуулагчаар цэвэрлэж байгаарай. Эс бөгөөс хуучин арьс арьсны нүх сүвийг бөглөж, бохирдол үүсгэн, чийг тосны тэнцвэрийг алдагдуулдаг байна.
Бид өдөр тутамдаа гар нүүрээ угаахад усны хатуулаг, савангийн шүлтлэг чанар зэрэг нь бидний арьсыг хуурайшуулах гол үндэс болж өгдөг. Иймээс аль болох усаа цэвэршүүлсэн шүүлтүүртэй ус хэрэглэх хэрэгтэй ч тэр бүр боломжгүй учраас өөрийн хэрэглэж буй савангаа зөв сонгох хэрэгтэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт