Олон улсын пауэрлифтингийн холбооны насанд хүрэгчдийн ДАШТ энэ өдрүүдэд Чехийн Пилсен хотод болж байна. 47 дахь удаагийн тэмцээнд манай улсаас найман тамирчин өрсөлдсөнөөс хэвтээ шахалтын 74 кг-ын жинд "Стронг" клубын тамирчин Л.Ганбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрээр цээжнээс 225 кг-ыг шахсанаар энэ амжилтад хүртсэн байна. Л.Ганбаатар жилийн өмнөх тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Үлдсэн өдрүүдэд 66 кг-ын жинд Д.Лхагвахүү, 74 кг-д Л.Ганбаатар, 83 кг-д Б.Гансүх, 93 кг-д М.Галсайхан, 105 кг-д Ш.Чанарав, Х.Энхболд, 120 кг-д Т.Сайфола нар хүч үзэх юм. Баг тамирчдыг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дашийн Баттулга удирдаж байгаа юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт