Багш нар цалингаа 50 хувиар нэмэгдүүлэхээр түр хороо байгуулан, МҮЭХ-ны дэмжлэгтэйгээр улс орон даяар ажил хаялт зарласан билээ. Үүний хариуд нийт төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийг нэг удаагийн урамшуулал олгохоор болсон. Уг асуудлыг багш нар цалин нэмэгдүүлэх түр хорооны зүгээс хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа.
Өчигдөр орой Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
Уулзалтаар багш нарын ажил хаялтыг зогсоож хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрсэн бөгөөд багш нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрч чаджээ. Цалин нэмэгдүүлэх түр хорооны багш нар уг тохиролцоонд нэгдэхгүй гэсэн байр сууриа өчигдөр орой цахим орчинд мэдэгдээд байсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт