Японы TV Асахи, KBS телевизүүдийн контентуудыг дэлхийн зах зээлд, олон улсад түгээн таниулах хүндтэй үүргийг гүйцэтгэдэг JVCKENWOOD-ийн салбар Video Tech компанийн мэргэжилтнүүд ЭКО телевизийн уран бүтээлчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр ЭКО телевизээр цацагдаж буй Япон олон ангит кино, контентууд Монгол үзэгчдээс өндөр хандалт авсаар байгааг онцолсон юм.
Түүнчлэн JVCKENWOOD компани ЭКО, UBS, Эх орон, NTV, 25 телевизүүдтэй хамтран ажилладаг бөгөөд энэ хугацаанд нийт 300 гаруй анги кино, контент нийлүүлж үзэгчдийн хүртээл болгоод байна. Энэ удаагийн уулзалтаар Японы соёлыг Монголд таниулах түүнчлэн манай үзэгчдэд зориулсан сонирхолтой контент бэлтгэхэд юу анхаарах, ямар контент үйлдвэрлэвэл Монгол үзэгчид илүү хүлээж авах зэрэг судалгаа хийж буйгаа хэлсэн юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт