Иргэд эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдснөөр эмчийн бичсэн жороорзайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй.
Өөрөөр хэлбэл даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500-65000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.
Гэвч энэ мэдээлэл иргэдэд дутмаг байдгаас зохих хөнгөлөлтөө эдэлж чаддаггүй байна. Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг тогтолцоо юм. Эрүүл мэндийн сайд хөнгөлөлттэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт