Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 214 дүгээр тогтоолоор Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам батлагдан гарсан.
Энэхүү журмаар “Агаарын тухай” хуулийн 14.1-д заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж, хөнгөлөлт үзүүлнэ.
Эрчим хүчний зохицуулах хорооноос нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх шийдвэр гарч Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн тарифыг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тэглэх бөгөөд 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
Хөнгөлөлтөд хамрагдах айл өрх нь:
Ахуйн хэрэгцээнд орой, шөнийн цагт хэрэглэх цахилгааны сарын дээд хязгаар:
Дээрх хөнгөлтөд хамрагдах хэрэглэгчдэд дараах зөвлөгөөг өгч байна.
1. Эвдрэл, гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай оруулгын утас зэргийг даруй шинэчлэх;
2. Цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж хэвших, олноор нь зэрэг залгахгүй байх;
3. Үйлдвэрийн баталгаа, гэрчилгээтэй халаагуур сонгох;
4. Тоолуурын хайрцагнаас гэр, байр руу орсон утас халах, шалбарах, богино холбоо үүсэх, шатах, гал гарахаас сэргийлэн шалгаж байх;
5. Холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалгыг даруй шинэчлэх;
6. Цахилгааны утсыг унь, тооно, ор, ханын толгойд ороохгүй байх;
7. Дамранд ороолттой урт залгуурыг ашиглах тохиолдолд утсыг бүрэн хөвж, эрчлээг нь гаргасны дараа хэрэглэх.
Мөн гэр, сууцны цахилгааны дотоод монтажийг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх эсвэл хянуулах нь болзошгүй эрсдлээс Та бүхнийг хамгаалах болно. Айл өрхийн цахилгаан хэрэглээ нь 25А-ын автоматын даах чадлаар хязгаарлагддаг. Цахилгааны оруулгын зэс утас 2*4мм2, хөнгөн цагаан утас 2*6 мм2-аас дээш голчтой байвал тохиромжтойг анхаарна уу.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт