1. Уншлагын цаг гэж тусад нь гаргах хэрэггүй, номоо гартаа үргэлж ойр байлга. Даалгавраа хийгээд байж байтал ном унших цаг болчихвол номоо нээгээд уншина гэдэг утгагүй зүйл шүү дээ. Тиймээс хэн нэгнийг хүлээж байхдаа, завсарлагаанаар, автобусанд гээд хаана ч хэзээ ч ном уншиж болно.
2. Ном худалдан авахдаа боломжтой бол хоёр өөр төрлийн ном ав. Нэг нь чиний унших дуртай төрлийн ном, нөгөө нь зайлшгүй уншвал зохих ном. Жишээ нь чи уран зохиолын номонд дуртай бол уран зохиолын номтой хамт эрүүл хооллолтын талаар ном авч болох юм. Мөн бие хүн болж төлөвших, өөрийгөө нээхэд чинь туслах ч ном байж болно шүү дээ.
3. Ном уншиж байх явцад тааралдсан шинэ санааг тэмдэглэ. Өөрийн үзэл бодлоо илэрхийлж бич. Дараа дахин энэ номыг уншихад илүү сонирхолтой байх болно. Тэр үед чи зохиолчийн бодлыг өөрийн өнгөрсөн үеийн бодолтой харьцуулж чадна. Өнгөрсөн өөрийгөө номноос харна гэдэг сонирхолтой хэрэг, нөгөө талаас оюун тань хөгжих болно.
4. Уран зохиолын бус номын өгүүлэх гол санааг өөрт ойлгомжтойгоор нэг өгүүлбэрт ч багтааж тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэж болно. Мөн номын төгсгөлд тухайн номоос юу ойлгож авсан болон цаашдын амьдралдаа хэрэглэх мөрдлөгө зарчмыг тэмдэглэж авахад илүүдэхгүй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт