ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д аминдэм дутагдвал ямар шинж тэмдэг илрэх вэ?

    Д аминдэм дутагдлын шалтгаант рахит өвчний үед маш олон төрлийн шинжүүд илэрч болдог. Тэдгээрийг доор дурдсан бөгөөд таны хүүхдэд эдгээр шинжүүдээс илэрч байвал та мэргэжлийн эмчид хандаж рахиттай эсэхийг оношлуулах, Д аминдэмийн дутмагшил байгаа эсэхийг магадлах шаардлагатай.

    • Ясны бэхжих үйл явц алдагдаж авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх
    • Ясны хэлбэр алдагдаж муруйх, бугуйн яс товойж бүдүүрэх
    • Булчин суларлын улмаас хожуу сууж, мөлхөх, хөлд орох
    • Хөлд орох үед биеийн ачааллыг авч байдаг шилбэ, дунд чөмөгний яс бэхжиж чадаагүйгээс баацаганаж алхах, хөлөө чирж явах
    • Үе тэнгийнхнээсээ өсөлт нь хоцрох
    • Булчин татвалзах
    • Цочромтгой болох
    • Хавирга өвчүүтэй нийлэх хэсгээр овойж томрох

    Хамгийн харамсалтай нь Д аминдэм дутагдлын шалтгаант рахитыг цаг алдалгүй илрүүлж, үр дүнтэй, эмчийн хяналтад, тогтвортой эмчлэхгүй бол хүүхэд 3 нас хүрч мөгөөрс байсан яснууд нэгэнт хэлбэржиж хатуурсан үед бүрэн засрах ямарч боломжгүй болдог. Тиймээс та хүүхдийнхээ хэвийн өсөлт хөгжил, цаашдын ирээдүйд анхаарч эмчийн зааврын дагуу Д аминдэмийн дутагдлаас сэргийлж, рахит үүссэн бол цаг алдалгүй эмчлүүлж байгаарай.

    Эх сурвалж: ЭХЭМҮТ-ийн эмч О.Солонго

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй