Хөгжмөөр хичээллэдэг хүүхдүүдийг хичээллэдэггүй хүүхдүүдтэй харьцуулахад IQ илүүтэй байгаа нь илэрчээ. Ер нь хөгжим хүүхэд төдийгүй бүх насныхны тархины ажиллагаанд тустай.
Дасгал хөдөлгөөн байнга хийж биеийн зөв хөгжилтэй байх нь тархийг бас хөгжүүлдэг. Судалгаагаар дасгал хийсний дараа хүмүүс шинэ үгсийг 20 хувь хурдан цээжилж байжээ. Гурван сар тогтмол дасгал хийсний дараа тархины ой тогтоомжийн хэсэгт цусан хангамж нэмэгдсэнээр суралцах чадвар 30 хувь өссөн нь тогтоогдсон.
Уншиж сураагүй хүүхдэд зөвхөн ном уншиж өгөх нь үд дүнгүй. Харин зэрэгцэж унших буюу уншиж байгаа үгнүүдэд хүүхдийнхээ анхаарлыг хандуулбал цаашдаа хурдан уншиж сурдаг гэнэ.
Нэг цагийн дутуу нойр 6 дугаар ангийн хүүхдийг 4 дүгээр ангийн хүүхэд шиг болгодог. Нэгэн эрдэмтний хэлснээр “нэг цагийн дутуу нойр хоёр жил юу ч суралцаагүй, таньж мэдээгүй өнгөрөөсөнтэй тэнцэнэ” гэжээ. Тиймээс хүүхдийг сайн унтуулж амрааж байх нь маш чухал.
Хэчнээн оюуны өндөр хөгжилтэй байлаа ч хувийн сахилга бат, зохион байгуулалтгүй бол амьдралд амжилт олохгүй. Тиймээс хүүхдийнхээ сахилга бат, хувийн зохион байгуулалтанд онцгой анхаарах хэрэгтэй.
Аливаа зүйлийг сурахад сонсох хангалтгүй. Харин хийж үзэж суралцвал тархи илүү сайн хүлээж авдаг. Үүнд гуравны хоёрын зарчим чухал. Өөрөөр хэлбэл суралцахдаа 30 хувьд нь уншиж, 70 хувьд нь дасгал хийж шалгаж байх нь зөв.
Судалгаагаар кофейн болон чихэр нь тархийг идэвхжүүлдэг нь батлагдсан. Тиймээс хүүхдээ хичээл хийж байхад нь эсвэл түр завсарласан үед нь амттан өгч баярлуулбал том шагнал болохоос гадна тархины ажиллагааг нь идэвжүүлнэ.
Сэтгэл дүүрэн, аз жаргалтай өссөн хүүхэд том болоод ажил амьдралдаа мөн амжилттай байдаг. Үүний үндэс нь аз жаргалтай гэр бүл, эцэг эх. Тиймээс хүүхдийнхээ ирээдүйг бүтээхээ өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.
Хүүхдийн тань суралцах чадвар хамт сурдаг, хамт дотуур байрны өрөөнд суудаг хүүхдүүдээс бас хамаардаг. Судалгаагаар сурлага муутай хүүхдийг сайн сурлагатай хүүхэдтэй нэг өрөөнд хэсэг амьдруулахад оюуны чадвар нь нэмэгдсэн үр дүн гарчээ.
Хүүхдээ бусдаас ухаалаг гэдэгт итгэж байгаагаа харуулбал хүүхдийн тань суралцах чадвар нэмэгддэг. Судалгаагаар эрдэмтэд нэг ангийн хүүхдүүдээс санамсаргүйгээр хэсэг хүүхэд сонгоод тэднийг онцлон бусдаасаа илүү суралцах чадвартай болохыг нь дуулгажээ. Үүнээс өөр ямар ч арга хэмжээ авсангүй орхисон байна. Харин хичээлийн жил дуусахад нь шалгахад тэдний 30 хувийнх нь IQ 22 оноогоор нэмэгдэж, бусад нь доод тал нь 10 оноогоор ахисан байжээ.
Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт