Хичнээн эрүүл чийрэг хүн байлаа ч 7-8 хоногоос илүү нойргүй явж чаддаггүй байна. Учир нь 3-5 хоног нойргүй явах нь үхэлд хүргэх магадлалтай байдаг аж. Тэгвэл нойргүй удаан явах нь ямар үр дагавар гардаг вэ?
- Нэг хоног нойргүй явбал толгой өвдөх, чих нь шуугиж орон зайгаа мэдрэхэд асуудал гарч эхэлдэг
- Хоёр дахь өдрөөс нүдэн дор хөхрөлт үүснэ.
- Бие хөнгөн чичирхийлж, биеийн хэм 35,8 градус болтлоо буурна.
- Гурав дахь өдөр нь хүн хөдөлгөөн нь удааширч, дэмийрч эхэлдэг байна.
- Дөрөв дэх өдөр нь хий хоосон юм сонсож, нүдэнд нь элдэв зүйл харагдаж эхэлнэ.
- Тав дахь өдрөөс нь энэ үйл явцууд байнга үзэгдэх болно. Маш их ядралтыг авч эхэлнэ.
- Зургаа дахь өдрөөс айдас хүйдэс бий болж, ширүүн догшин зантай болдог аж. Уураг тархины үндсэн хэсгүүд удаан ажиллаж эхэлнэ.
- Долоо хоногийн дараа хэл яриа нь ойлгогдохоо больж, үе мөчнүүд хөшиж эхэлнэ. Тухайн хүн энгийн даалгавруудыг ч гүйцэтгэж чадахаа больдог аж.