Улирлын томуугийн эсрэг вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын гурван кабинетэд өнөөдрөөс хийж эхэллээ. ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинет болон нэмэлтээр гаргасан гурван кабинет даваагаас баасан гаригт 08.30-14.00 цагт ажиллах гэнэ.
Сайн дурын дархлаажуулалтаар БНСУ-ын “Green Cross” компанийн вакциныг хийх бөгөөд вакцины үнийг 10 мянган төгрөгөөр тогтоосон байна. Энэ нь зөвхөн тээврийн зардал аж. Томуугийн вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа дархлаа тогтох бөгөөд вакцины халдвараас хамгаалах хугацаа нь нэг жил ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт