“Мөнгө”, “Миний эх орон”, “Дэндүү давчуу” зэрэг ард түмний санаа сэтгэлд яв цав нийцэж, одоо ч мартагдаагүй дуунуудыг “Классик Жем” хамтлагийн дуучин СТА Х.Энхтайвангүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл “Классик Жем”-ийн Х.Энхтайваны охин Э.Монголжин ЭКО телевизийн бүтээл “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-нд гол дүр бүтээжээ. Хэдийгээр 11-р ангийн сурагч ч урлагийн гэр бүлд өссөн чамгүй авъяастай гэдгээ Э.Монголжин тус киноны 15 настай эрлийз охин Нандин /Надя/-ийн дүрээр баталжээ.
Кино урлагийн акулуудаас чамгүй үнэлэлт авсан “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-г үзэгчид ч мөн утга санаа, өнгө, дуу хөгжим, зураг авалт сайн бүтээл болжээ гэж дүгнэж байгаа. Энэхүү бүтээлийн гол дүрд сонгогдон тоглосон Э.Монголжин “Gloria” загварын агентлагт харьяалагддаг аж. Сонирхуулахад, Э.Монголжин манай сайтад өгсөн ярилцлагадаа анхны үнсэлтээ “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-нд хамтран тоглосон М. Бат-Эрдэнэд өгснөө ч нуугаагүй юм.
Дашрамд дуулгахад, “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК маргааш буюу 10-р сарын 21-нд Эрдэнэт хотод нээлтээ хийхээр болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт