ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спиннингээр нэг цаг хичээллэхэд 800-1200 ккал илчлэг шатаадаг

    Сүүлийн үед манайхан спиннинг гэх спортыг сонгон хичээллэх болсон. Учир нь спиннингээр хичээллэснээр буюу хөгжим сонсонгоо суурин дугуйн дээр бүжиглэх хөдөлгөөн хийснээр эрүүлжин зөв галбиртай болдог гэж ихэнх хүмүүс ойлгодог. Энэ спорт 1984 онд АНУ-д үүсч одоогоор Ази тэр дундаа БНСУ-д хурдацтай хөгжиж буй юм. Харин манай улсад  2014 оноос орж ирсэн юм. Тэгвэл энэхүү спортоор хичээллэснээр хүний биед хэрхэн эерэг нөлөө үзүүлдэг болон эрүүл мэндэд ямар ач тустайг сонирхуулъя.

    Спиннингээр хичээллэснээр:

    • Нэг цагт 800-1200 Ккал илчлэгийг шатаадаг ба эрчимтэй үр дүнг үзүүлдгээрээ  фитнесс болон бусад хөдөлгөөнт спортоос ялгардаг.
    • Жин хасаад зогсохгүй нурууны муруйлт, суулт, шохойжилт засагдана
    • Цусны эргэлт сайжирч, дархлаа тогтоно
    • Анхаарал төвлөрөлт нэмэгдэнэ
    • Бэлгийн идэвхи нэмэгдэнэ
    • Галбиржин турна
    • Нойргүйдлээс сална
    • Хөдөлгөөний эвсэлтэй болно
    • Бөхтийж явдаг хүмүүс илүү цэх алхдаг болох юм. Учир нь, спиннингийн дасгал хотойсон байрлалаар хийгддэг тул нурууны загасан булчин илүү ажиллаж, хөгждөг юм байна. Дугуй жийхэд хэвлийн булчин түлхүү ажилладаг тул эрэгтэйчүүдийн хувьд энэхүү спортоор хичээллэснээр цүдгэр гэдэснээсээ богино хугацаанд салах боломжтой.

    Нэмж хэлэхэд эрүүл хооллолтыг спиннингтэй хослуулснаар богино хугацаанд өөрийн хүссэн жиндээ хүрэх боломжтой байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй