ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улаанбаатарт 343.1 мянган хүн ядуу амьдарч байна

    Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин буюу ядуурлын хамралтын хүрээ 29.6 хувь болсон бөгөөд 907.5 мянга орчим хүн ядууралд өртсөн байна. Өөрөөр хэлбэл  100 хүн тутмын 30 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй байна гэсэн үг юм. Улаанбаатар хот болон төвийн бүсэд ядуурал хамгийн бага буюу нийт хүн амынх нь 24.8-26.8 хувь нь ядуу байна.  Харин баруун, хангай болон зүүн бүсэд ядуурлын хамралтын хүрээ хамгийн өндөр буюу нийт хүн амынх нь 33.6-43.9 хувь нь ядуу байгааг тооцоолжээ.

    Нийслэл хотод нийт хүн амын 45.2 хувь нь, ядуучуудын 37.8 хувь нь амьдарч буй. Хэдийгээр Улаанбаатар хотод ядуурлын хамралтын хүрээ хамгийн бага буюу 24.8 хувь байгаа ч бусад бүсүүдтэй харьцуулахад хамгийн их ядуучууд буюу 343.1 мянган хүн ядуу амьдарч байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй