Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадам өчигдөр эхэлсэн. Энэ удаагийн наадмаар “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино шалгаруулжээ.
-Нээлтийн Кино: Найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд”
-Түүхэн Кино: Найруулагч Б.Тамирын бүтээл “Зүрхний хилэн”
-Хүүхдийн кино: Найрууагч: Б.Нямдаваагийн бүтээл “Шилжилт”
-Уран сайхны кино: Б.Эрдэнэцэцэг “Ээж”
Энэ жилийн наадмын онцлох орноор АНУ-аас сонгогдсон бөгөөд “Америкийн кино өдөрлөг”-ийг маргааш Америкийн Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулна. Өдөрлөгийг найруулагч Нора Поггийн бүтээл “Охидын санаачлага” баримтат киногоор нээх бөгөөд тус киноны гол дүр Стэйси Феррейра олон нийттэй нээлттэй ярилцлага хийх аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт