Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын экс эхнэр Ивана “Good Morning America” хөтөлбөрт оролцохдоо өөрийгөө “тэргүүн хатагтай” гэж нэрлэсэн юм. Ивана хатагтай Цагаан ордон руу дуртай үедээ залгах боломжтой байдаг хэдий ч Меланиад хардах сэтгэл төрүүлэхгүйн тулд энэ боломжоо төдийлөн ашиглаж чаддаггүй гэжээ.
Тэр цааш нь хэлэхдээ “Би бол Трампын анхны эхнэр. Энэ утгаараа би тэргүүн хатагтай юм” гэсэн байна.
Харин АНУ-ын тэргүүн хатагтайн албаныхан Иванагийн үгийг таатай хүлээж авсангүй, хариу мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Хатагтай Трамп Цагаан ордонд ерөнхийлөгч болон хүү Бэроны хамт амьдарч байгаа. Тэр нийслэл Вашингтонд АНУ-ын Тэргүүн хатагтай хэмээн өргөмжлөгдөж байна. Тэр энэ нэр алдраа ном зарахад биш, хүүхдүүдэд туслахад зориулж байгаа юм” гээд “Экс эхнэрийн мэдэгдэл ямар ч утгагүй, харамсалтай нь зөвхөн анхаарал татах, дуулиан тарих зорилготой нь илт байна” гэжээ.
Ивана Трамп нь одоо 68 настай, одоогийн Чех улсад төрсөн хүн юм. Тэрээр 1977-1992 онд Дональд Трампын анхны эхнэр байжээ.
Эх сурвалж: Time.Com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт