Иргэдийн дунд ясны сийрэгжилт, кальцийн дутагдал, хэрэглээний талаар мэдлэг дутмаг байдаг билээ. Энэ удаагийн дугаараар бидний хамгийн сайн мэдэх эрдэс бодисын нэг кальцийн талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
Яс, шүд
Кальци нь яс шүдний найрлагын дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд хатуу, бат бөх байдлыг хангахад оролцдог. Хэрэв яс, шүдний кальцийн хэмжээ багасах үед яс сийрэгжин зөөлөрч, бат бөх чанараа алдаж амархан гэмтэж, хугарамтгай болдог.
Булчингийн агшилт
Кальци нь булчингийн агших үйлд оролцдог. Ялангуяа зүрхний булчингийн агшилтад оролцож, зүрхний цохилтыг тоог тохируулдаг чухал элемент юм.
Мэдрэлийн систем
Мэдрэлийн ширхгээр мэдээлэл дамжуулах үйлд оролцдог
Зүрх судас
Магни, кали, натри зэрэг бусад элементийн хамтаар цусны даралтыг зохицуулдаг
Цус
Кальци нь К витамины үйл ажиллагааг түргэсгэдэг. Энэ витамин цус бүлэгнүүлдэг үндсэн хүчин зүйл юм. К витамины хэмжээ багасвал бүлэгнэлт муудаж, цус тогтохдоо муу болдог.
Эсийн үйл ажиллагаа
Эсийн хананы нэвчимтгий чанарыг сайжруулахад нөлөөлнө. Энэ нь тэжээлийн бодисуудыг эсэд нэвтрүүлэхэд ач холбогдолтой байдаг.
Бусад үүрэг
Дархлалын системийг бэхжүүлэх, хоол боловсруулалт, шүлс үүсэх,өөхний болон энергийн солилцоонд чухал үүрэгтэй олон тооны фермент гормоны биед үүсэх, тэдгээрийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оролцдог.
Эм тун нь таарч байж сайн нөлөө үзүүлдэг шиг эрдэс дутах нь аюултай ч хэмжээнээсээ хэтэрвэл түүнээс дутахгүй аюултай. Хоногт авч байгаа кальцийн хэмжээ нь 2,500 мг-аас их болсон тохиолдолд кальцийн илүүдэл гэж үздэг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт