Намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдрийг хурим найр хийхэд хамгийн сайн өдөр гэж Монголчууд үздэг.
Тиймээс энэ өдөр Гэрлэх ёслолын ордны ачаалал эрс нэмэгддэг билээ. Маргааш буюу аравдугаар сарын 7-ны өдөр Билгийн тооллоор Намрын дунд сарын шинийн 17-н таарч байгаа учраас 64 хос Гэрлэх ёслолын ордонд захиалга өгчээ. Бусад өдрүүдэд дээд тал нь 30 хос захиалга өгдөг бол энэ өдөр хоёр дахин илүү захиалгатай байгаа гэдгийг Гэрлэх ёслолын ордны зохион байгуулагч хэлж байв.
Хуримаа хийх гэж буй хосууд Гэрлэх ёслолын ордноор үйлчлүүлэх хүсэлтэй бол хоёр сарын өмнө захиалга өгч эхэлдэг байна. Тухайлбал энэ сард 2017 оны арванхоёрдугаар сард хуримлах хосуудын захиалгыг авч эхэлжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт