“Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” төслөөс өнөөдөр “Монголын нууц товчоо”-ны Түгээмэл эх номны япон хэл дээрх хувийг олонд танилцуулж, нээлтийн арга хэмжээг Үндэсний номын санд зохион байгууллаа. Ингэснээр “Монголын нууц товчоо” 7 дахь хэл дээрээ /монгол, англи, хятад, япон, солонгос, орос, унгар/ хэвлэгдэж байгаа юм.
Япон хэл дээрх хувилбарын орчуулгыг Японы нэрт Монголч эрдэмтэн, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Озава Шигэохийжээ. Тэрбээр ухамсарт амьдралаа Монголын төлөө зориулж, “Монголын нууц товчоо” гэдэг шинжлэх ухааны салбарыг үндэслэхэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхэм гэдгийг энд цугларсан эрдэмтэд онцолж байсан юм.
Харин номны зургуудыг “Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” төслийг санаачлагч, удирдах зөвлөлийн дарга, зураач Р.Батцэнгэл зуржээ. Энэ нь урьд өмнө нь хэвлэгдэж байсан МНТ номуудыг бодвол үйл явдлыг текстийн хажуугаар зургаар өгүүлснээрээ онцлогтой ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт