ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Гантулга гишүүний асуудлаар дэд хороо хаалттай хуралдаж байна

    УИХ-ын  Ёс зүйн дэд хороо яг одоо хаалттай горимоор хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүний ёс зүйн асуудлаар ирсэн гомдлыг хэлэлцэж байгаа юм. Тэд УИХ-ын гишүүн Д.Гантулгад хамаарах хүчин үйлдсэн байж болзошгүй гэх асуудлыг хэлэлцэж байгаа аж. Ёс зүйн дэд хороог УИХ-ын ахмад гишүүн Д.Лүндээжанцан удирддаг бөгөөд М.Энхболд, С.Бямбацогт, Б.Сарангэрэл, Б.Баделхан, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нарын гишүүдээс бүрддэг байна.  Ёсзүйн дэд хороо нь Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг бөгөөд хуралдаанаас гаргасан дүгнэлтээ тус байнгын хороонд танилцуулах замаар УИХ-аар хэлэлцүүлэх юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй