ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гэртээ олон жил Монгол охин хорьсон эмэгтэй ял эдэлж байна

    АНУ-ын Индиана мужийн оршин суугч эмэгтэй гэртээ хоёр охиныг олон жил хорьж, нийгмээс тусгаарлаж байсныг илрүүлжээ. Мэри Хеллэр хэмээх эмэгтэйг баривчлан шалгаж, шоронд хориод байгаа юм байна.

    Өнгөрсөн нэгдүгээр сард цагдаа нар энэ талаар мэдээлэл авч хэргийг шалгаж эхэлжээ. Гэрт нь өсвөр насны хоёр охин байсны том нь Хятадаас, бага нь Монголоос ирсэн хүүхдүүд байсан гэнэ. Охид одоо 19 ба 15 настай  бөгөөд багад нь сургуулиас гарган гэртээ байлгаж, өөрөө дөрвөн аргын тоо, бичиг үсэг заах гэж оролдож байсан ч сүүлдээ больж, зөвхөн хорьж цагддаг болсон тухай охид мэдүүлсэн байна.

    Мөн анх гэрт нь нэвтрэхэд охид маш их турж эцсэн, хоол тэжээлийн дутагдалд ороод байжээ. Одоо тэднийг Хүүхэд Хамгаалах Төвд байрлуулж, анхан шатны боловсрол олгож байгаа гэнэ. Охид зөвхөн шуудан, хэвлэл авах гэж гэрээсээ гардаг байсан гэж мэдүүлжээ. Анх тэднийг хоригдож байгааг илрүүлсэн эмэгтэй охидыг гэрийнх нь ойролцоох түргэн хоолны газарт оруулахад хэрхэн хоол захиалах, идэх аргаа мэдэхгүй байсан гэнэ. Нэг үгээр хэлбэл нийгэмд хэрхэн биеэ авч явах талаар ямар ч мэдлэггүй байжээ. Хеллэр одоо Адамс дүүргийн шоронд хоригдож байгаа гэнэ. 

    Эх сурвалж: Wane TV, Fox59

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй