Энэ сарын 1-ний өдөр Улаанбаатар хотноо “Нисдэг Гутал” хэмээх Монголын анхны гутал шидэлтийн тэмцээн болох юм байна. Тус тэмцээний зорилго нь усны гутал шидэлтийн дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох ажээ. Гэр бүлээрээ оролцоход тохиромжтой энэхүү тэмцээнд хамгийн загварлаг усны гутал шалгаруулах, усны гутлын эргэлттэй шидэлт зэрэг багтсан байна.
"Нисдэг гутал" гутал шидэлтийн тэмцээн нь холын зайн шидэлт, Boot Flip, гоё гутал (чимэглэл) гэсэн гурван төрлөөр бүх нийтэд нээлттэй зохион байгуулагдах ажээ. Тэртээ 1985 онд Шинэ-Зеланд улсад анх удаа “Gumboot day” буюу “Усны гутлын өдөр”-ийг тэмдэглэснээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. Энэ өдрийн гол үйл ажиллагаа нь усны гутал шидэлтийн тэмцээн юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт