Киргизийн Бишкек хотноо энэ сарын 14-нөөс 22-ны өдрүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 13 орны 110 шатарчин сонсгол, хараа, тулгуур эрхтний бэрхшээлтэй гэсэн 3 төрөлд өрсөлджээ.
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн төрөлд 46 шатарчин оролцож, ур ухаан, цэцэн билгээ сорьсноос Монголын тамирчин Цэрэнжавын Түмэнбаяр Азийн аварга болж, алтан мeдалийн эзнээр тодорсон байна. Мөн Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэй төрлөөс спортын мастер Мижгээгийн Хишигбаяр хүрэл мeдаль хүртжээ. Манайхаас нийт таван шатарчин энэхүү тэмцээнд оролцсон юм. Монголын шатрын холбоо хөгжлийн бэрхшээлтэй шатарчиддаа нийт 4.3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж энэхүү тэмцээнд оролцуулсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт