ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төв талбайд бүх ном 90 хүртэл хувь хямдарлаа

    Сүхбаатарын талбайд болж буй 20 дахь удаагийн номын баярын үеэр хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд бүх номоо 5-90 хувь хямдруулах бөгөөд хуучин номын асраас олдоц муутай ховор номуудыг ч авах боломжтой юм. Мөн зохиолч, орчуулагч, эрхлэн гаргагч нартай биечлэн уулзаж, гарын үсгийг нь зуруулан номоо хямдруулан авч болно.

    “Интерном”, “Аз хур”, “Монсудар”, “Тагтаа”, “Непко”, “Мир”, ”Импати ХХК”, ”Books in English”, “Болор судар” зэрэг асруудаас гадна нэрт зохиолчид, хуучин номын худалдаа эрхлэгчид зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг бүхий л газрууд байрлах болно.

    • “Интерном” асарт номууд 10-40 хувь хямдрах бөгөөд англи хэл дээрх номуудыг ердөө 3000 төгрөгөөр авах боломжтой. Мөн “Монсудар” хэвлэлийн газрын номууд энэ асарт байрлана.
    • “Аз хур” номын дэлгүүрийн номууд хамгийн багадаа 20 хувь хямдарна. Дашрамд дурдахад, энэ сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд “Аз хур” номын их дэлгүүрт 72 цагийн 72 хувийн хямдралтай худалдаа явагдах аж.
    • “Сартр: Зурагт хөтөч” номоо өлгийдөж аваад удаагүй байгаа “Тагтаа” хэвлэлийн газраас бүх номоо 20-30 хувь хямдруулах юм. Багцаар нь авбал бүр ч хямдарна.
    • “Books in english”-ийн англи хэл дээрх номууд 5-15 хувь хямдарч, зарим хуучин номууд нь 30-50 хувь хямдарчээ.
    • Хуучин номын асруудаас 500 төгрөгөөс дээш үнэтэй ховор содон номууд олж болох юм. Мөн зарим их дээд сургуулиуд эрдэм шинжилгээний бичиг, судалгааны материалуудаа худалдаална.

    Номын баяр маргааш буюу бямба гарагийн 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй