Литвын Клайпеда хотноо өчигдөр эхэлсэн Бөхийн төрлүүдийн цэргийн ДАШТ-ний 53 кг-ын жинд зодоглосон ОУХМ Ганбаатарын Отгонжаргал алтан медаль хүртэж, Литвын тэнгэрт Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.
32 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тэмцээнд 26 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 48, 53, 55 кг-ын жингийн барилдаан болов. Тэмцээнд эх орноо төлөөлөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцож буйгаас эхний өдөр гурав нь зодоглож бүгдээрээ медаль хүртлээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 58, 60, 63 кг-ын жингийн барилдаан болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт