Хятадын Шаньдон мужийн Циндао хотод карт ашиглахгүйгээр хүний нүүр царайг таньж үйлчилдэг бэлэн мөнгөний машин ажиллаж эхэлжээ. Энэ бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлэх үед 30хан секундэд мөнгөө гаргаж авах боломжтой юм. Үйлчлүүлэгч мөнгөний машины дэлгэцэнд хүрнэ. Тэгмэгц машин тухайн хүний зургийг иргэний үнэмлэхний бичиг баримттай харьцуулж таньдаг байна. Дараа нь хэрэглэгч гар утасны дугаар болон авах мөнгөнийхөө хэмжээ, нууц кодоо товчлуур дарж оруулснаар мөнгөө авах боломжтой аж. Хүссэн хүн бүр ямар нэгэн бүртгэл хийлгэхгүйгээр шууд бэлэн мөнгөний машинаас мөнгөө авах юм. Хэрэглэгчид энэ технологийг хөдөлмөр хөнгөвчлөх гэхээсээ илүүтэйгээр аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Тийм ч учраас Хятадын Худалдааны банкнаас нэг өдөрт 3000-аас илүү юань авч болохгүй байхаар тохиргоо хийжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт