АНУ-ын Нью-Иорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулган өнөөдөр эхэлж буй. Энэхүү чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохгүй. Харин Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах аж. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд тасралтгүй оролцож байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт