Хурууны эргэн тойронд өргөс орох зэргээр хатгагдах, зүсэгдэж шарх үүссэнээс арьсны бүтэн байдал алдагдаж, халдвар орсноос үрэвсдэг өвчнийг гөгий буюу ганц хуруутах гэж нэрлэдэг.
Үрэвссэн хуруу хүний биеийн дархлаа, биеийн эсэргүүцлээс хамаарч идээлэх хүртлээ хүндэрч болно.
Ганц хуруутах өвчин нь хурууг гэмтээсэн байдлаасаа шалтгаалан хэд хэдэн хэлбэртэй байдаг. Үүнд:
Хумсны эргэн тойрон болон хумсан доорх хэлбэр нь маш элбэг тохиолддог. Үүний шалтгаан нь ихэнх тохиолдолд хумсны арьс сөрөх, хуруугаа хавчих, хумсыг хэт лав авах, өргөс орох зэрэг хумсыг гэмтээх нөхцөлүүд байдаг.
Шинж тэмдэг:
Авах арга хэмжээ:
Дээр дурдсан шалтгааны улмаас арьс гэмтсэн, арьс бохирдсон бол тэр дор нь Тамедин, эсвэл Фурациллин зэрэг ариутгах уусмалаар арьсыг цэвэрлэж, цааш халдвар орж, идээлэхээс хамгаална. Бохир биш бол арьсанд халдвар орохоос сэргийлж зөвхөн хуруу лент нааж хамгаална. Энэ нь эмтэй бөгөөд бага зэргийн шарх таш түргэн эдгэрдэг
Эдгэртэл нь дээрх аргаар арчлах ёстой
Хэрвээ улайлт нэмэгдээд хуруу орчимд хөндүүрлэж эхэлбэл халдвар орж байгаагийн шинж юм. Энэ үед буцалсан халуун усанд дүрэх хэрэгтэй. Учир халууны үйлчилгээгээр үрэвссэн хэсгийн цусан хангамж сайжирдаг бөгөөд халдвар үүсгэсэн нян устдаг. Иймд энэ арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэй
Их хэмжээний халдвар орж идээ үүссэн бол эмнэлэгт очиж, идээг гадагшлуулах жижиг мэс ажилбар хийлгэх шаардлагатай. Түүнчлэн халдварын эсрэг антибиотик хэрэглэнэ. Ямар эм хэрэглэхийг шархны болон биеийн байдлаас хамаарч эмч зөвлөх ёстой
Шархыг бүрэн эдгэтэл эмнэлгийн нөхцөлд боолгож бай
Шарх идээлсэн, мэс заслын ажилбар хийлгэсэн тохиолдолд дур мэдэж янз бүрийн эм хэрэглэх, бохир орчинд шархаа боолгох нь өвчнийг улам хүндрүүлэх аюултай байдгийг анхаар.
Эх сурвалж: hedu.mn
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт