-Гадаад улс оронд тодорхой хугацаагаар амьдарч байгаа тэтгэвэр авагчийн тэтгэврийг хэрхэн олгох вэ?
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2009 оны 408 дугаар тушаалаар баталсан “Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэнд тэтгэвэр олгох журам”-ыг баримтлан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан болзол журмын дагуу тэтгэвэр тогтоолгосны дараа гадаад улс оронд түр хугацаа /6 сараас дээш/-гаар амьдрахаар явсан тэтгэвэр авагчид тэтгэврийг үргэлжлүүлэн олгох асуудлыг шийдвэрлэнэ.
Гадаад оршин суугаа тухайн тэтгэвэр авагчийн оршин сууж байсан аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь түүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тэтгэврийг гэр бүлийн итгэмжлэгдсэн хүнд олгож тооцоо хийж байна.
Эх сурвалж: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт