ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дуучин Селена Гомез бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэжээ

    Дуучин Селена Гомес бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон гэдгээ Instagram хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Дуучин бүсгүй 2015 оноос эхлэн lupus буюу чонын хөрөвдөс гэх өвчинтэйгөө тэмцэж байгаа бөгөөд тус өвчин нь түүнийг бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхэд хүргэсэн байна.

    Түүнд "The Secret Life of the American Teenager" цувралын жүжигчин Франсия Райса найз нь өөрийн бөөрийг түүнд өгчээ. Селена Гомес өөрийн Instagram хуудастаа мэс заслын дараах зургийг, сэтгэл хөдлөм мэдэгдлийн хамт нийтэлсэн юм. Тэрээр "Миний зарим шүтэн бишрэгчид намайг шинэ уран бүтээлээ сурталчлахгүй мөн олон нийтийн өмнө гарахгүй байгааг анзаарсныг би маш сайн мэдэж байгаа. Би lupus (чонын хөрөвдөс) өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болсон. Би үүнийг эрүүл мэндийнхээ төлөө заавал хийх ёстой байсан юм. Өнгөрсөн хэдэн сарын турш өөрийнхөө туулсан зүйлийг би тун удахгүй та бүхэнтэй хуваалцана гэж найдаж байгаа. Гэхдээ үүнээс өмнө би өөрийн гэр бүл болон гайхалтай эмч нарын багт миний төлөө хийсэн бүх зүйлд нь талархал илэрхийлмээр байна. Эцэст нь би өөрийн гайхалтай найз Франсия Райсадаа хэрхэн талархаж байгааг илэрхийлэх үг үнэхээр олдохгүй байна. Тэр надад өөрийн бөөрийг хандивласнаар үнэлж баршгүй бэлэг барьж бас маш том золиос хийлээ. Би үнэхээр адислагдсан. Би чамдаа хайртай шүү!" гэж бичжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй