ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдийнхээ шүдийг цоорлоос хэрхэн хамгаалах вэ?

    Хүүхдийн шүд цоорох өвчин нь олон зүйлээс шалтгаалж үүсдэг. Хамгийн  гол шалтгаан нь хоол хүнсний буруу хэрэглээ юм. Бидний эргэн тойронд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувьд нь төрөл бүрийн хийжүүлсэн ундаа, чихэрлэг жүүс, хатуу болон зөөлөн чихэр, шоколад зэрэг элдэв амттан багтдаг. Харин эдгээр амтат ундаа, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэснээр шүдний цоорол өвчнийг үүсгэх нөхцөл байдлыг бий болгоно. Иймээс хүүхдийн шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсний хэрэглээгээ зөв зохицуулах, хянах нь чухал нөлөөтэй байдаг аж. Тухайлбал, тогтсон дэглэмийн дагуу өдөрт гурван удаа хооллох нь шүд цоорох өвчнөөс хоолоор сэргийлэх алхам болдог байна.

    Үүнд:

    • Шүд цоорох өвчинд өртөх эрсдэл үүсгэх байдлаараа тэнцвэржсэн хоол хүнсийг түлхүү хэрэглэх /жимс, ногоо, буудай г.м/
    • Шүд цоорох өвчинд өртөх эрсдэлийг бууруулахын тулд чихэрлэг хоол хүнсийг цоорол үүсгэдэггүй бусад хүнсний бүтээгдэхүүнтэй хамт  хэрэглэх
    • Сахар агуулсан амттаныг үндсэн хоолноос гадна хоол хоорондын зайд хэрэглэх нь шүд цоорох өвчнийг ихэсгэдэг тул хоол хоорондын зайд амттан хэрэглэх давтамжийг бууруулах
    • Шүдэнд наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнс нь шүд цоорох өвчнийг нэмэгдүүлдэг тул эдгээр бүтээгдэхүүнээс татгалзах, наалдсан тохиолдолд даруй цэвэрлэж байх
    • Паалангийн эргэн эрдэсжих үйл явцыг дэмжихийн тулд хоол хоорондын зайд шүлсний ялгарах хурдыг сайжруулах зорилгоор сахаргүй бохь зажлах, шүлс ихээр ялгаруулдаг исгэлэн амттай хүнс хэрэглэх
    • Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасдаг тул орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг ундаа, жүүснээс татгалзах
    • Бага насны хүүхдийг унтах үед сүү, жүүс болон бусад сахар агуулсан шингэн зүйлийг угжаар өгөхгүй байх,
    • Ээжүүд аль болох шөнө хүүхдээ хөхүүлж унтуулахгүй байх. Хүүхэд унтаж байхдаа хөхсөн сүүгээ цааш гүйцэд залгилгүй, амандаа удаан байлгаснаас болж чихэрлэг сүү хуримтлагдан, шүд цоорох шалтгаан болдог. 
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй