Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийнхан эсгий зээгт ширмэлээр Монголын түүх, уран зохиолын гайхамшигт дурсгал “Монголын нууц товчоо”-ны зурган өгүүлэмжийг харуулсан бүтээл урлажээ. 108 метр урт энэхүү эсгий ширмэл бүтээлийг олон нийтэд танилцуулах ёслол өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Уг бүтээлийг Монгол Улсын 21 аймгийн 5,000 гаруй урлаач, үйлчид 2015 оны арванхоёрдугаар сарын 28-наас энэ оны гуравдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд урлан бүтээжээ. Бүтээлийг урлах явцад 4,000 гаруй хүнд зээглэн ширэх оёдлыг зааж сургасан байна.
Мөн Монгол орны өнцөг булан бүрээс урчууд, үйлчид орж учиг нийлүүлсэн төдийгүй ӨМӨЗО, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатны урчууд хамрагдсан ажээ.
Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2,000 км зээг, 20,000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт