ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?

    Удаан хугацаагаар өглөөний цайгаа уухгүй байснаар:

    • Ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн аажмаар буурч өтгөн хаталт үүснэ
    • Цөс зогсонгошиж, өтгөрнө
    • Цөсний чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ.
    • Анхаарал төвлөрөх нь багасна
    • Ажлын бүтээмж буурна
    • Дархлаа суларна
    • Жин нэмнэ
    • Зүрх судасны өвчин, ходоод гэдэс, чихрийн шижин өвчинд өртөх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг.

    Иймээс та эрүүл амьдралыг эрхэмлэж, аливаа өвчнөөс өөрийгөө сэргийлж , гэр бүлээрээ өглөөний цайгаа тогтмол ууж занших  хэрэгтэй. 

    Өглөөний цайнд юу хэрэглэвэл зохих вэ?:

    • Өглөөний цай нь ходоод гэдсийг механик , химийн цочролоос сэргийлсэн, шингэц сайтай тэжээллэг байх ёстой.
    • Гурил, гурилан бүтээгдэхүүн (хөх тарианы хар гурилын талх, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх түлхүү хэрэглэх )
    • Сүү сүүн бүтээгдэхүүн ( исгэлэн биш шинэ тараг, хоормог, аарц, аарцны ундаа гэх мэт)
    • Шинэхэн ногоо, ногооны салат, ногооны зутан
    • Жимс жимсгэнэ, жимсний шүүс, жимсний чанамал
    • Өндөг
    • Ус уух ( зөгийн балтай, лимонтой)
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй