ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    CNN Монголын жудочдыг онцоллоо

    Өчигдөр дэлхийд нэр хүндтэй CNN мэдээллийн суваг 2017 оны Жудо бөхийн ДАШТ-ий үр дүнг тоймлон “ДАШТ-ээс ойлгосон ТАВАН ЗҮЙЛ” гэсэн гарчигтай мэдээллийг нийтэлжээ.

    Онцлох таван зүйлийг тэд дараах байдлаар тодруулсан байна.

    • Нийт 14 жингээс 7 алтан медаль хүртсэн Японы бөхчүүдийг ялагдашгүй баг хэмээн нэрлэжээ. Сүүлийн 20 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 19-д нь Япончууд медалийн тоогоор тэргүүлээд байгааг мөн бичсэн байна.
    • Францын аварга Тэдди Ринегийн дээд амжилтыг онцлох тавд багтаажээ. Тэдди энэ тэмцээнээс ес дэхь удаагаа аваргын титмийг хүртэж, сүүлийн 134 барилдаанд тасралтгүй ялсан амжилтыг үзүүлсэн байна.
    • Улсынхаа ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Монголын жүдочдын гаргасан амжилтыг онцлох тавд багтаасан байна. Дөнгөж гурван сая хүн амтай, өвөлдөө Цельсийн -40 хэм хүртэл хүйтэрдэг хатуу ширүүн уур амьсгалтай ч Монголчууд зургаан медаль хүртэж, Япон, Франц зэрэг том гүрнүүдийн араас жагссаныг магтан сайшаажээ. Улсын ерөнхийлөгч Х. Баттулга нь өөрийн биеэр хөгжөөн дэмжсэн, 2008 онд анхны олимпийн аварга болж байсан Н. Түвшинбаяр олон жилийн дараа хүрэл медаль зүүсэн, Д. Сумъяа Японы номер нэг аваргыг ялж алтан медальд хүрсэн зэргийг бас онцолжээ.
    •  Өнгөрсөн оны олон аваргууд өвдөг шороодож, шинэ одууд тодорсон энэ удаагийн тэмцээнийг “Юу ч тохиолдож мэдэх, хэн ч ялж мэдэх” тэмцээн болсон хэмээн онцолжээ. Будапештийн ДАШТ-ий 14 жингийн зөвхөн нэгд нь өмнөх оны аварга түрүүлсэн нь үүнийг баталж байна.
    • Эцэст нь Жудо бөхийн спорт хэрхэн глобалчлагдаж, бусад спортын төрлүүдээс илүү амжилттай дэлхий дахинд түгэн дэлгэрч байгааг онцлон бичжээ. 2017 оны ДАШТ-д 14 жингийн аваргын төлөө 126 орны 726 тамирчин өрсөлдсөн нь үүнийг харуулж байна.

     Эх сурвалж: CNN

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй