ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нью-Йоркийн загварын тайзнаа алхах Монгол моделиуд

    Монголын загварын ертөнцийн шилдэг моделиуд АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд болох "New York Couture Fashion Week" загварын долоо хоногт оролцохоор болжээ. Энэхүү арга хэмжээнд анх удаа Монголын загварын агентлаг тус бүрээс төлөөлөл болсон мэргэжлийн туршлагатай мисс моделиуд оролцож байгаагаараа онцлогтой аж.

    Тухайлбал, топ модель Х.Бадамгэрэл,  топ модель Б.Буджаргал, топ модель О.Пүрэвдулам, мисс А.Баярцэцэг, Т.Батцэцэг, Д.Долгион нар "New York Couture Fashion Week"-ийг үүсгэн байгуулагч, дизайнер "Andres Aquino" болон гурван дизайнерийн шинэ цуглуулгыг танилцуулах юм байна.

    Тэд энэ пүрэв гарагт АНУ-ыг зорих бөгөөд "Andres Aquino"-гийн бүтээлийг есдүгээр сарын 9-ний өдөр өмсөж, тайзнаа алхах аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй