В витамин нь үйлчилэл, биед гүйцэтгэх үүрэг зэргээсээ хамаарч В1, В2, В6, В15 гэх мэт төрөл байдаг. Бид энэ удаа В1 витамины тухай мэдээллийг хүргэж байна.
В1 витамин нь цагаан будаа, вандуй, өндөгний шар, үхрийн элэг, бөөр, зүрх, эсгэгч хөрөнгө зэрэгт ихээр агуулагддаг. Мэдрэл, булчин, ходоод гэдэсний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг ба нүүрс ус, уургийн солилцоонд оролцдог.
Дутагдал:
Ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарна
Доод мөч гэдэс хавагнана
Кетоны хүчил хэмээх хорт бодис тархинд ихэссэнээр айх цочих зэрэг сэтгэхүйн хямрал илэрнэ
Мартах, анхаарал төвлөрөл алдагдах зэрэг мэдрэлийн хямрал гарна
Хөлсний булчин суларч, эдийн тэжээлийн болон цусан хангамж багасна
Булчин хатна.
Хоногийн хэрэгцээ:
0.5-3 мг
Хэрэглэх заалт:
Харшлын үед хэрэглэж болохгүй.
Гаж нөлөө:
Мэдрэлийн өвдөлт
Мэдрэлийн хатингаршил
Ходоод гэдэсний шархлаа
Элэгний архаг үрэвсэл
Арьсны загатнаа үүснэ.
Хэрэглэх арга:
Нэг ширхгээр өдөрт гурван удаа, нийт 30 хоногийн турш ууна.
Эх сурвалж: Hedu.mn
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт