ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зүрхний төрөлхийн гажигтай 100 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийхээр боллоо

    БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилгаар “Нэг зам, нэг бүс” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан,  Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачлан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй  хамтран хэрэгжүүлэх “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэх” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2017 оны наймдугаар сарын 31-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр боллоо.

    Энэхүү хамтын ажиллагааны төслийн хүрээнд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр БНХАУ, ӨМӨЗО-ны зүрхний мэс заслын эмч нарын баг болон УГТЭ-ийн Зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан  баг үзлэг, оношилгоо хийж мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийх юм.

    Төслийн хүрээнд хагалгаанд орох хүүхэд болон асран хамгаалагч 1 хүний байр, хоол, унааны зардлыг БНХАУ-ын Улаан Загалмайн Эрүүл мэндийн сангаас бүрэн хариуцах юм.

    Энэхүү төслийн зохицуулагчаар БНХАУ-ын Улаан загалмайн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Жоү Күйчин, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийг төлөөлж Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Б. Гантулга, УГТЭ-ийг төлөөлж Зүрхний мэс заслын тасгийн их эмч Б. Бат-Ундрал нар ажиллах бөгөөд санамж бичигт Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, БНХАУ-ын Улаан Загалмайн Сангийн Дэд тэргүүн Лью Шуангуо, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар гарын үсэг зурлаа.

    Эх сурвалж: ЭМЯ

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй