Замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гарсан байна. Нийслэлийн Засаг дарга өчигдөр Зүүн эргэхийг хориглох ажлын хэсэгтэй уулзаж Бөхийн өргөөний уулзвараар зүүн гар тийш эргэх шийдвэрийг гаргажээ.
Холбогдох байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн Бөхийн өргөө бусад уулзварын ачааллыг харгалзан Энхтайваны өргөн чөлөөнөөс Токиогийн гудамж руу зүүн эргэх хөдөлгөөнийг нээхээр болжээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн энэ шийдвэр хэрэгжиж эхлэх бөгөөд зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг, тэмдэглэгээнд өөрчлөлт оруулжээ.
Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэх болсонтой холбоотойгоор ямар нэг нэмэлт зардал гарахгүй, гэрэл дохиогоор зохицуулах юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт