Өнөөдөр өглөө 05:00 цагийн орчим БНАСАУ Япон улсын дээгүүр пуужин харважээ.
Умард Солонгос өнөө өглөө үүрээр баруун эргээсээ Японы зүүн хойд нутгийг чиглүүлэн пуужин харвалаа гэж Японы Засгийн газар мэдэгдлээ.
Японы Засгийн газрын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, пуужинг орон нутгийн цагаар мягмар гарагийн үүрийн 5:58 цагт харважээ.
Пуужин Японы Хоккайдо мужийн Эримо хотоос 1180 км зайтай орших Номхон далайн усанд 6:12 цагт гурван хэсэг болж хуваагдан газардсан байна.
Үүнтэй холбогдуулан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Японы ард түмний аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай гэж үзсэн бүх арга хэмжээг авах”-аа амлав.
Ш.Абэ сэтгүүлчдэд өнөө өглөө мэдэгдэл хийхдээ “Манай улсын Засгийн газар Умард Солонгосын үүрээр харвасан пуужингийн талаарх мэдээллийг цуглуулж байна. Удахгүй дүн шинжилгээ хийж эхэлнэ” гэлээ.
Мөн Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга мэдэгдэл хийдээ “Умард Солонгос өнөө өглөө “санаанд оромгүйгээр” өдөөн хатгалаа. Пхеньян Японы төдийгүй Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван ба аюулгүй байдалд заналхийлж байна” гэв.
Тэрбээр цааш нь ярихдаа “Энэ бол бүс нутгийн нисэх онгоц болон хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан “аймшигтай” хэрэг. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг илэрхий зөрчсөн хэрэг. Бид Японы ард түмний аюулгүй байдлыг хангахын тулд АНУ болон Өмнөд Солонгостой хамтран шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” гэлээ.
Түүний хэлснээр, өнөөдөр Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт