Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж, өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр нээжээ. Тендер шалгаруулалтад таван аж ахуйн нэгж байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани шалгараагүй байна. Тиймээс нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргажээ. Одоогоор тус төвд жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах 60 орчим мянган иргэдийн материал ирсэн аж. Иргэдийн хүсэлтийг шалгаж үзээд, Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл” олгож эхэлсэн байна.
Нээлттэй тендер шалгаруулалт хуулийн хугацаандаа дахин зохион байгуулагдаж, жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлт ирэх аравдугаар сараас хэвийн болох аж. Тиймээс жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт