2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд шинээр элсэж буй оюутнуудад анх удаа нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн карт олгохоор болсон. Энэ дагуу оюутнууд наймдугаар сарын 21-25-ны хооронд их, дээд сургуульдаа цахим карт авах мэдүүлэг бөглөж өгөх шаардлагатай бөгөөд үүнийг тухайн сургууль нэгтгэж, нийслэлийн Боловсролын газарт энэ долоо хоногтоо багтан хүргүүлэх юм байна. Улмаар цахим картыг идэвхжүүлж, есдүгээр сарын 1-5-ны хооронд сургуулиуд өөрсдийн байранд олгох гэнэ.
Өмнө нь ашиглаж байсан цахим төлбөрийн картаа үрэгдүүлсэн бол есдүгээр сарын 1-8-ны хооронд сургуулийнхаа Сургалтын алба, Оюутны холбоонд хүсэлт гаргах хэрэгтэй аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт