Автомашины дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд торгохгүй байгаа талаар цахим орчинд нилээд тархаж, иргэдийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэгвэл энэ тухай Нийслэлийн ЗЦА-аас тодруулахад "Дугаарын хязгаарлалтын тухай журмыг Нийслэлийн Засаг дарга баталдаг. Өмнө нь дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцвол найман мянган төгрөгөөр торгодог байсан. Харин шинээр хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд дугаарын хязгаарлалттай холбоотой хариуцлагын асуудлыг тусгаагүй. Нийслэлийн Засаг дарга дугаарын хязгаарлалтын журмаа шинэчлэн батална. Уг журмыг батлахдаа иргэдээс санал асууна.Одоогоор дугаарын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хуулиараа хариуцлага тооцохгүй.Харин Цагдаа нар анхааруулга өгч, дахин ийм үйлдэл гаргахгүй байх талаас нь ажиллаж байгаа. Хууль бусаар торгож байгаа зүйл байхгүй" гэлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт