АНУ-ын Лос-Анжелос хотноо болсон Дэлхийн цагдаагийн спортын наадамд Монгол Улсын баг тамирчид спортын найман төрөлд өрсөлдөж 14 алт, 12 мөнгө, 7 хүрэл нийт 33 медаль хүртлээ.
Түүнчлэн манай тамирчид Цагдаагийн спортын наадмын рекордыг шинэчлэн тогтоосон амжилт үзүүлэв. “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Н.Баярмаа хүчний гурван төрөлтийн эмэгтэйчүүдийн 30-39 насны ангиллын хэвтээ шахалтын тэмцээний 63 кг-ийн жинд өрсөлдөж дэлхийн цагдаагийн тоглолтын рекорд амжилт тогтоож, алтан медаль хүртлээ.
Мөн ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн тактик тусгай бэлтгэлийн тэнхимийн багш, цагдаагийн дэслэгч Ш.Алтанбагана хүчний гурван төрөлтийн тэмцээнд 212.5 кг-ыг шахаж, 270 кг-ыг татаж, нийлбэр дүнгээр 482.5-ыг өргөж рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртсэн. Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд мөн алтан медалийн тавцанд зогссон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт