ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эмэгтэйчүүд хоолоо хэт хассанаар өөрийгөө цөсний хагалгаанд бэлдэж буй хэрэг

    Ихэнхи хүмүүс цөсний хүүдий авах мэс засалд орсноо дахин цөс гэх зүйлгүй боллоо гэж боддог.

    Цөс  ямар үүрэгтэй вэ?

    Цөс нь элгэнд бий болж цөсний хүүдийд хуримтлагдан хадгалагдаж байдаг. Ходоод гэдсээр хоол, өөх тос орж ирсэн үед цөсний хүүдийн агшилтаар хүүдийгээс гарч нарийн гэдсэнд орж өөх тосыг боловсруулан цийдмэгшүүлж боловсруулахад оролцдог.

    Хэрвээ цөс ялгарах , ашиглах хэрэгцээ үүсэхгүй байх юм бол цөсний хүүдийд байгаа цөсний шингэн хэсэг эргэн шимэгдэж өтгөн хэсэг нь үлдэж бөөгнөрч чулуу үүснэ. Чулуу нь найрлага болон тооноос хамаарч янз бүр байна. Нэг том хэмжээтэй эсвэл олон жижиг буюу элсэрхэг чулуу гэж  нэрлэдэх олон янз.

    Өвчтөнд нэг том чулуу нь аюул учруулах нь арай бага байхад элсэрхэг чулуу нь элэг болон цөсний сувагт орж бөглөн шарлалт болон өвдөлтийн шок үүсгэх аюултай. Сүүлийн үед цөсний чулуужих өвчин ихсэж байгаа. Энэ нь хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт зэрэг амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүснэ.

    Эмэгтэйчүүд жин хаяна гэж хоолоо бүр мөсөн хассанаар цөсний хүүдийгээ авахуулах нь элбэг

    Эмэгтэйчүүд турж, жин хаяна гэж хоолоо бүр мөсөн хассанаар ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямарч, жин хаясан авч хэдэн сарын дараагаар цөсний хүүдий авхуулах хагалгаанд орох нь цөөнгүй байна. Тохиолдлын хувьд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү тохиолдоно.

    Цөсний хүүдийн чулуу үүсэх эрсдэлт хүчин зүйлс:

    Хүйс: эмэгтэй

    Нас: 40- өөс дээш настай

    Төрсөн эмэгтэй

    Тарган: биеийн жин өөрийн өндөртэй харьцуулан харьцааг гаргаж үздэг.

    Дээрхи 4 шинжийн 2 буюу түүнээс дээш эрсдэл байвал та цөсний чулуунаас сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Үүний тулд:

    Биеийн жинг хэвийн барих

    Эрүүл зөв хоолло

    Идэвхитэй хөдөлгөөнтэй байх

    Жингээ зөв хасах

    Хэвлийн таргалалтаас сэргийлэх нь хамгийн чухал

    Эх сурвалж: hedu.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй